Ази, Европын бизнес форумд олон улсын байгууллагын 700 төлөөлөгч оролцож байна

2016-07-18 14:58:00

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын сүүлчийн хурал болох "Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт" өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

Тус чуулга уулзалтад Ази, Европын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгч гээд нийт 700 гаруй хүн оролцож байна. Тухайлбал Дэлхийн банкны БНХАУ, Монгол Улс, БНСУ, Зүүн Ази, Номхон далайн орнуудыг хариуцан суурин төлөөлөгч Берт Хофман, Японы Бизнесийн Холбооны Ази, Номхон далайн хорооны дарга Масатоши Ито, Азийн хөгжлийн банкны Монголын талыг хариуцсан суурин төлөөлөгч Ёоланда Фернандез Ломмен, Оюу Толгой ХХК, ТУЗ-ын дарга Г.Батсүх зэрэг хүмүүс өнөөдөр илтгэл тавина.

Чуулганаар бизнес эрхлэгчид:

  • Оролцоотой эдийн засгийг хөгжүүлэх

  • Ази, Европын уялдаа холбоо

  • Жижиг дунд бизнесийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгтгэх нь

  • Хөрөнгө оруулалт ба ногоон хөгжил гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

 Чуулганаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн "Чуулга уулзалтын зөвлөмж" болгон төлөөлөгчдөөр батлуулж  дэх удаагийн "АСЕМ-ын дээд түвшний уулзалт"-д хүргүүлж, тус уулзалтаас гарах бичиг баримтад тусгана.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GOGO.MN





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.