Үндсэн чиг үүрэг

2016-09-21 13:15:00

 Стратегийн зорилго:

Эрхэм зорилго нь хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн талаарх бодлого, эрх зүйн орчныг сурталчлах, хөрөнгө оруулалтыг татах цогц үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлж хөрөнгө оруулалтын үр ашгийг макро эдийн засгийн зорилттой уялдуулахад оршино.

  Үндсэн чиг үүрэг:

– Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт боловсруулах, батлуулах, жагсаалтыг нийтэд мэдээлэх, концессын зүйлийн талаар судалгаа хийх, уралдаант шалгаруулалтын баримт бичгийг боловсруулах, зохион байгуулж дүгнэх, концессын гэрээ, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхтэй холбогдсон гэрээг концесс эзэмшигч болон бусад этгээдтэй байгуулах, концессын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил, төрийн болон орон нутгийн холбогдох байгууллагуудад төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын асуудлаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;

– Концессын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохион байгуулах, зохицуулах, улсын хэмжээнд концессын талаарх нэгдсэн бүртгэл хөтөлж мэдээллийн сан бүрдүүлэх, концесс олгох, концессын гэрээний биелэлт, явц, үр дүн, концессын үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлгээ, шинжилгээ хийх.

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.