Мэндчилгээ

2016-10-17 16:53:00

Та бүхний түмэн амгаланг айлтгая!

undefinedМонгол орныхоо хэтийн хөгжлийн тулгуур болсон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид мөн бүтээн байгуулалтын салбарын хамт олондоо халуун мэндчилгээ дэвшүүлье.

Шинээр үүсгэн байгуулагдсан Үндэсний хөгжлийн газар нь төрийн бодлогын тогтвортой байдал, уялдаа холбоог хангаж, тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Бид улс орныхоо цаашдын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлж, улсын эдийн засгийг төрөлжүүлж, өрсөлдөх чадвартай олон тулгуурт эдийн засагтай, байгаль, экологийн тэнцвэртэй орчинд хүний эрүүл аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдын оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэх үндсэн чиглэлтэй ажиллаж байна.

Түүнчлэн, Улсын Их Хурлаар баталсан Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ыг үр дүнтэй хэрэгжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх,  гадаадын хөрөнгө оруулалтыг татах, нэмэгдүүлэх цогц үйл ажиллагааг явуулах, инноваци, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Бид үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг ханган хариуцлагатай, чадварлаг, шуурхай, шударга байх зарчмыг үнэт зүйлсээ болгон цаашид Та бүхэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

            Та бидний ажил, үйлс үргэлж өөдөө байх  болтугай!





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.