ХӨГЖЛИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТИЙН ХЭЛТЭС

2016-10-24 09:24:00

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн бүсчилсэн хөгжлийн бодлогын болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хувилбар боловсруулах, батлуулах, улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт жил бүр тодотгол хийх санал боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

  • Дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, хөгжлийн бодлогын төсөөлөл, загвар боловсруулах; эдийн засгийн эрсдэлийг бууруулах, хамгаалах бодлогын хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;

  • Эдийн засаг, нийгмийн хөгжлийг урт хугацаанд хангахад чиглэгдсэн нэгээс дээш жилийн хугацаанд хэрэгжих 30.0 тэрбум төгрөгөөс дээш өртөг бүхий дэд бүтэц, хөгжлийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний урьдчилсан судалгаа хийх ажлыг зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах;

  • Улсын хөгжлийн бодлогын чиглэлээр судалгаа, тооцоолол хийх, төсөөлөл, загварчлал, зураглал боловсруулах ажлыг зохион байгуулах;

  • Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн талаар санал өгөх, дүгнэлт гаргах.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.