САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС

2016-10-24 09:25:00

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Бүсчилсэн хөгжлийн бодлогын хувилбарын судалгаа, шинжилгээ хийх, бодлогын хувилбар боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

  • Бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах, хүн амын нутагшилт, суурьшил, хот байгуулалтын бодлогыг улсын эдийн засаг, нийгэм, үйлдвэржилтийн бодлоготой уялдуулах ажлыг зохицуулах;

  • Салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн талаар судалгаа хийх, санал боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах;

  • Салбарын хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлээр төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

  • Үндэсний болон салбарын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн хувилбар, санал боловсруулж, хэрэгжилтийг хангах;

  • Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах төсөл, арга хэмжээний тэргүүлэх ач холбогдол, хэрэгжүүлэх дарааллыг тогтоох;

  • Хөрөнгө оруулалтын төслийн техник эдийн засгийн үндэслэлийн урьдчилсан судалгаа, зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоо, судалгаа хийх;

  • Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэж, эрхлэн хөтлөх, энэ зорилгоор хөгжлийн бодлогын төлөвлөлтийн талаар баримтлах чиглэлийг тодорхойлох, хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, мэдээллийн санд оруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах, арга зүйн дэмжлэг үзүүлэх.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.