ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ДЭМЖЛЭГ, СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТЭС


3 жилийн өмнө


Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Хөрөнгө оруулалтын бүртгэл болон статистик мэдээллийг холбогдох байгууллагаас авч нэгтгэх, судлах, хөрөнгө оруулалтын мэдээллийн санг эрхлэн хөтлөх, хэрэглэгчдэд мэдээлэх;

  • Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалттай холбоотойгоор төрийн бусад үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, тэдэнд хөрөнгө оруулалтын төлөвлөлт хийхэд дэмжлэг үзүүлэх;

  • Хөрөнгө оруулалтын талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төсөл болон хөрөнгө оруулалтын нөхцөл, шаардлагыг гадаад, дотоодод төлөвлөгөөтэйгөөр цогц байдлаар төрөл бүрийн арга, хэрэгслийг ашиглан сурталчлах;

  • Гадаад орны хөрөнгө оруулалтын талаарх туршлага, санхүүгийн эх үүсвэрийн талаар судалгаа хийж, өөрийн улс орны эдийн засагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг сонгох, түүнийг татах үйл ажиллагааг зохион байгуулах.