“Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016”-ыг зохион байгууллаа

2016-11-17 14:03:00

undefined

Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр, Тогтвортой хөгжил нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран “Тогтвортой хөгжлийн үндэсний форум 2016”-ыг зохион байгуулж байна.

НҮБ-аас 17 зорилго, 169 зорилт, 241 шалгуур үзүүлэлттэй “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт”-ыг энэ онд баталсан. Энэ баримт бичгийн хамгийн эхэнд ядуурлыг бууруулах асуудал багтсан байдаг. Манай улс ч мөн адил дөрвөн бүлэг, 44 зорилт, 20 шалгуур үзүүлэлттэй “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг баталсан. Энэ баримт бичиг батлагдсантай холбогдуулж өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Н.Энхбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд С.Дуппэл, НҮБ-ын суурин төлөөлөгч, Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Б.Транкман, Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Др.Ш.Ханселманн нарын хүмүүс оролцож байна.

Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн Судалгаа шинжилгээний албаны дарга А.Мөнхбатаас “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг хэрхэн хэрэгжүүлэх талаар дараах байр суурийг авсан юм. Тэрбээр “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д багтсан ядуурлыг бууруулахын тулд иргэдийг ажлын байраар хангах асуудал нэгдүгээрт тавигдаж байна. Үүний тулд хөдөлмөр эрхлэлт болон ажлын байр бий болгодог компанийг дэмжих ёстой. Тиймээс компанийг хэрхэн дэмжих асуудлыг энэ форумаар ярьж байна. Хоёрдугаарт, Орон нутгийн хөгжлийг бий болгохын төлөө бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах зайлшгүй шаардлага бий.  Энэ мэт маш олон ажил биднийг хүлээж байна. Өнөөдрийн хурлаас гадна маргааш орон нутгийн зөвлөлдөх уулзалт хийнэ. Энэ уулзалтаар орон нутгийн удирдлагуудаас хийх ажлын төлөвлөгөөг нь сонсоно. Үүний дараа “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д багтаж байгаа орон нутгийг хөгжүүлэх чиглэлийн ажлуудыг танилцуулах юм. Мөн арваннэгдүгээр сарын 25-нд салбар яамдын бодлого боловсруулагчид уулзана. Тэрхүү уулзалтаар “Тотгвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй хэрхэн уялдуулах асуудлыг авч хэлэлцэх юм” гэлээ.

Эх сурвалж: www.news.mn 

Т.Давааням





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.