Санхүү, эдийн засгийн ахмадын хороотой хамтран “Дунд хугацааны хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт уулзалт зохион байгууллаа

2017-02-07 13:24:00

2017 оны 2 дугаар сарын 6-нд Үндэсний хөгжлийн газар, Санхүү, эдийн засгийн салбарын ахмадын хороотой хамтран “Дунд хугацааны хөтөлбөр боловсруулах нь” сэдэвт уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Тус уулзалтанд Санхүү, эдийн засгийн салбарын ахмадын хорооны гишүүд болох Ерөнхий сайд асан Д.Содном, Төрийн сайд асан Т.Намжим, Улсын төлөвлөгөөний комиссын орлогч дарга асан Ж.Цэнд, Улсын төлөвлөгөөний комиссын хэлтсийн дарга асан Г.Цэрэндулам, Санхүү, эдийн засгийн салбарын ахмадын хорооны дарга Г.Наваантуяа, Эдийн засгийн ухааны доктор Д.Баажийхүү нар оролцов.

Үндэсний хөгжлийн газраас “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” үндэсний урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн эхний үе шатны 5 жилийн төлөвлөгөө буюу дунд хугацааны хөтөлбөр, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн бодлого, Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд хөгжлийн урт болон дунд хугацааны төлөвлөлтийг хариуцан ажиллаж байсан ахмад мэргэжилтнүүдтэй уулзаж, харилцан санал солилцож, тэдний туршлагаас хуваалцлаа. 

undefined

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.