“Салбарын хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт-II”-ыг бүх яамдын хөгжлийн бодлого төлөвлөгч нарын дунд зохион байгууллаа

2017-01-28 15:22:00

2017 оны 1 сарын 27-28-нд Үндэсний хөгжлийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-тай хамтран “Салбарын хөгжлийн бодлого төлөвлөгчдийн зөвлөлдөх уулзалт-II”-ыг бүх яамдын хөгжлийн бодлого төлөвлөгч нарын дунд зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны төлөөлөл, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны дарга С.Чинзориг, Нийслэлийн Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Дэлхийн банк группын Олон Улсын Санхүүгийн корпорацийн төлөөлөл, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ЖАЙКА/-ын “Монгол Улсын Хөгжлийн бодлого, Улсын хөрөнгө оруулалтын салбарын суурь судалгаа” төслийн багийн ахлагч К.Нагаяма болон холбогдох мэргэжилтнүүд, салбарын яамдын хөгжлийн бодлого төлөвлөгч нар оролцов.

Үндэсний хөгжлийн газраас дунд хугацаанд буюу 2017-2021 онд улсын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлох зорилготой “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг боловсруулж байгаатай холбогдуулан зөвлөлдөх уулзалтын үеэр “Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гарц”, “Аж үйлдвэржилт ба эдийн засгийн хөгжил”, “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-ыг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө, “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн боловсруулалтын явц, анхаарах зүйлс” гэсэн сэдэвт үндсэн илтгэлүүд тавигдаж, яамдын хөгжлийн бодлого төлөвлөгч нар “Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т тусгуулах тухайн салбарынхаа нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийн талаар нэг бүрчлэн, дэлгэрэнгүй танилцуулга хийж, харилцан санал солилцлоо.

undefined

Одоогийн байдлаар Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгуулахаар яамдаас нийт 117 төсөл, арга хэмжээний санал ирсэн байгаа бөгөөд Үндэсний хөгжлийн газраас тус төслүүдийг эрэмбэлж, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг тодорхойлох бөгөөд Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн төслийг 2017 оны 5 дугаар сарын 15-нд Засгийн газарт өргөн барихаар төлөвлөөд байна.

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.