“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа

2017-05-15 10:13:00

Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг  5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд Үндэсний хөгжлийн газар,Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, хамтран зохион байгууллаа.

Өдөрлөгийг нээж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нар үг хэллээ.

undefined

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-т Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, “МИАТ” ТӨХК, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Монгол шуудан” ХК, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Биокомбинат” ТӨҮГ, “Цагаан шонхор” ТӨҮГ, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ХХК, “Хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК хамтран оролцлоо.

undefined

Тус өдөрлөгт байгууллага аж ахуйн нэгжүүд явуулж буй үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох, бүтээгдэхүүн үйлчилгээ, цаашид хэрэгжүүлэх ажлаа танилцуулах, иргэдэд нэг цэгийн үйлчилгээ үзүүлж, хууль эрх зүй, худалдан авах ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, урлагийн тоглолт, азтан шалгаруулах зэрэг олон үйл ажиллагаа  болсон цогц арга хэмжээ боллоо. 

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.