Үндэсний хөгжлийн газар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран “Эдийн засгийн цахимжуулалт-Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал” сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

2017-05-09 11:54:00

Үндэсний хөгжлийн газар Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага” /ЭТИС/ хөтөлбөртэй хамтран 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдөр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалт, хэлэлцүүлэгт ХБНГУ-аас уригдан ирсэн стратеги төлөвлөлт, бизнесийн хөгжил, инновацийн зөвлөх Байссвенгер “Эдийн засгийн цахимжуулалт-Аж үйлдвэржилтийн 4 дүгээр хувьсгал” сэдвээр илтгэл тавьж, нэмүү өртгийн сүлжээ-өндөр хурдны технологи хосолсон стратегийн талаар танилцуулсан бөгөөд тус илтгэлд “Үйлдвэржилт-4”-ийн бүтцийн талаар болон улс бүр өөрийн орны аль салбараа үйлдвэржилтийн 3-4 дүгээр  зэрэгт хүргэж хөгжүүлэхийг зөв  тодорхойлж стратеги боловсруулах, бүтээгдэхүүнээ аль шатанд яваагаа мэдээлэх цахим сүлжээтэй болж дэлхийн үйлдвэрлэлийн программын сүлжээг ашиглах нөхцөл бүрдүүлэх  шаардлагатай болох талаар тайлбарлалаа. Мөн бүс нутаг, орон нутаг, үндэстний үнэт зүйлийн гинжин хэлхээ, бизнес загварын талаар зөвлөгөө өгөв.

Уулзалт хэлэлцүүлэгт Үндэсний хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл оролцлоо.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.