Тогтвортой хөгжил ба Монгол Улсын гадаад худалдааны боломж сэдэвт зөвлөлдөх уулзалт боллоо

2017-05-31 15:46:00

Үндэсний хөгжлийн газар, БОАЖЯ, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй хамтран Тогтвортой хөгжил ба Монгол улсын гадаад худалдааны боломж сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 5-р сарын 31-ний өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтын зорилго нь тогтвортой хөгжилд хүрэх гүүр болсон ногоон өсөлт, түүнд нөлөөлөх ногоон үйлдвэрлэл, ногоон худалдааг дэмжих талаар санал бодлоо солилцох, мэдлэгээ хуваалцах, олон улсын туршлагаас суралцахад чиглэгдлээ.

Зөвлөлдөх уулзалтад яам, агентлаг, холбогдох газрын удирдлагууд, аймаг, нийслэлийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга нар болон Монгол улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл, олон улсын хөгжлийн байгууллага, их дээд сургууль, академи, хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн манлайлагч компанийн захирлууд, ТББ, холбогдох иргэний нийгмийн төлөөлөл зэрэг нийт 120 гаруй төлөөлөлөгчид оролцлоо.

 

undefined

undefined

Уг зөвлөлдөх уулзалтад тавигдсан илтгэлүүдийг доорхи холбоосоор орж үзнэ үү: 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.