Зөвлөх сонгон шалгаруулах зарлал

2017-07-17 14:35:00

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

 

Үндэсний Хөгжлийн Газар (ҮХГ) нь “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд”(ДТХЗ) болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”(МУТХҮБ-2030)-г хэрэгжүүлэхтэй холбоотой бодлогын уялдааг хангах, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь урт, дунд хугацааны бодлогын уялдааг хангах, хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монгол Улсад хүчинтэй хэрэгжиж буй бодлогын баримт бичгүүдэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхэд ҮХГ-т техникийн туслалцаа үзүүлэхэд чиглэнэ.

Ажлын зорилго:

  • Бодлогын уялдаа, тэргүүлэх чиглэлийг ДТХЗ болон МУТХҮБ-2030-тай нийцүүлж, улсын хөрөнгө оруулалт, төсвийн хүрээтэй уялдуулан тодорхойлох;

  • Хөгжлийн урт хугацааны бодлогын зорилтуудтай өнөөгийн байгаа бодлогын баримт бичгүүдийн нийцтэй байгаа эсэхэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажилд удирдамж болгох бодлогын үнэлгээ хийх, хүрэх үр дүнг тодорхойлох аргачлал, арга зүйг боловсруулах;

  • Бодлогын баримт бичигт үнэлгээ хийх үйл явцыг уялдаа холбоотой, оролцогч талуудын тал бүрийн оролцоотой явуулах.

Уг зөвлөх үйлчилгээг хамгийн багадаа 4 зөвлөхтэй хуулийн этгээд (төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээний компани эсвэл эрдэм шинжилгээний байгууллага) 5 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

 

Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (сонирхлоо илэрхийлсэн албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татварын болон нийгмийн даатгалын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 3 жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан, хөгжлийн бодлого, төрийн захиргааны чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан 7-с доошгүй жилийн туршлага, ажиллах боловсон хүчний боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл)-ийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг эндээс болон onon.kh@nda.gov.mn и-мэйл хаягаар авна уу.

 

Мэдүүлгээ 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

 

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн Үндэстний Гудамж 5/1 
Засгийн газрын ll байр

(ХБТХ-ийн мэргэжилтэн Х.Онон, өрөөний дугаар: 201, утас: 261575)

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.