Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2017-07-31 12:28:00

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Үндэсний хөгжлийн газар нь Дашинчилэн - Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн - Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтыг гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь концессын гэрээгээр хэрэгжих авто замуудын төслийн барилгын ажилд тавих технологийн хяналтыг олон улсын жишгээр гүйцэтгэх, барилгын ажилд тавих техник технологийн хяналтыг сайжруулах, авто замын барилгын ажлын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд (түншлэлийн гишүүн бүрт нэгэн адил хамаарна) нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:

  1. Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг;

  2. Аж ахуй нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;

  3. Байгууллагын танилцуулга;

  4. Хуулийн 14.1-д заасан нөхцлүүд үүсээгүй тухай Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн тодорхойлолт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт;

  5. Татварын болон Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй болохыг тодорхойлсон тодорхойлолт;

  6. Сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан;

  7. Сүүлийн 3 хүртэлх жилийн дунджаар 500 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн нэгээс доошгүй тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тусгасан байх);

  8. Хяналтын багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, гэрчилгээ, хяналтын инженерийн итгэмжлэл болон хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, дор хаяж сүүлийн 3 жилийн хугацаанд тус байгууллагад ажиллан, нийгмийн даатгалын шимтгэл төлж байсныг нотлох баримт бичиг (НД-ын дэвтэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар эсвэл НД-ын цахим машинаас авсан дэлгэрэнгүй тодорхойлолт);

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг эндээс болон 2017 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн 17:00 цагаас өмнө авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр

(Судалгаа шинжилгээний албаны мэргэжилтэн Б.Түмэндэлгэр,

өрөөний дугаар: 204, утас: 261000)





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.