“Ачит ихт” ХХК –д Тогтворжуулах гэрчилгээ олголоо

2017-08-03 16:22:00

Үндэсний хөгжлийн газар нь хөрөнгө оруулалтыг дэмжих, татах үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх хуулийн этгээдийн төлөх татварын хувь, хэмжээг Тогтворжуулах гэрчилгээг олгодог бөгөөд энэ хүрээнд Хөрөнгө оруулалтын зөвлөлийн 16/08 дүгнэлтийг үндэслэн Үндэсний хөгжлийн газрын даргын А-96 дугаар тушаалаар  2017 оны 8-сарын 3-ны өдөр  “Ачит ихт” ХХК-ийн “Катодын цэвэр зэс боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд 6 жилийн хугацаагаар Тогтворжуулах гэрчилгээ олголоо.

Тус компанийн хэрэгжүүлж буй төслийн дагуу үүсмэл ордоос катодын зэс гарган авч эдийн засгийн эргэлтэд оруулах бөгөөд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Гидрометаллургийн евро стандартын орчин үеийн үйлдвэр бий болох юм.

Тус компани нь 2014 оны 10 дугаар сард анх үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш улсын төсөвт нийт 68,1 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу тодорхой шалгууруудыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээдэд Тогтворжуулах гэрчилгээ олгож, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /Роялти/ зэрэг татваруудын хувь, хэмжээг 5-24 жилийн хугацаанд тогтвортой байлгах боломжтой юм.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.