Зөвлөх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай мэдэгдэл

2017-08-11 17:19:00

Үндэсний хөгжлийн газраас Дашинчилэн - Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн - Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтыг гүйцэтгүүлэх Зөвлөх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаанд гомдол гарсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/1032 тоот албан бичгээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т заасны дагуу гомдлыг хянан үзэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд уг шалгаруулалтын материал авах, нээлт хийх үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн байна.

Иймд тус Зөвлөх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаанд  зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэх хугацааг тодорхой бус хугацаагаар хойшлуулж байгаа албан ёсоор мэдэгдэж байна. 

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр

(Судалгаа шинжилгээний албаны мэргэжилтэн Б.Түмэндэлгэр,

өрөөний дугаар: 204, утас: 261000)





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.