Зөвлөх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагааг хуулийн дагуу үргэлжлүүлэх тухай мэдэгдэл

2017-08-14 15:22:00

Үндэсний хөгжлийн газраас Дашинчилэн - Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн - Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтыг гүйцэтгүүлэх Зөвлөх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаанд гарсан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хянан үзэж  2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/1040 тоот албан бичгээр ҮХГ/201708002 дугаартай тендерийг өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдсэн байна.

Иймд тус Зөвлөх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах ажиллагаанд зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн үндэстний гудамж 5/1 
Засгийн газрын II байр

(Судалгаа шинжилгээний албаны мэргэжилтэн Б.Түмэндэлгэр,

өрөөний дугаар: 204, утас: 261000)





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.