Концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын урилга

2017-08-16 11:04:00

Огноо: 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр

Уралдаант шалгаруулалтын нэр: “Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”

Уралдаант шалгаруулалтын дугаар: ҮХГ2013/317-2416

Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ-БАРИХ-АШИГЛАХ-ШИЛЖҮҮЛЭХ төрлөөр хэрэгжих “Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто зам төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр “Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км цемент бетон хучилттай их даацын авто замыг барих бөгөөд төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа концессын гэрээний хугацаанд авто тээврийн хэрэгслээс төлбөр хураах хэлбэрээр нөхөж, авто замыг ашиглан, гэрээний хугацаа дуусгавар болоход төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

Концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хуулийн дагуу урьдчилсан болон уралдаант гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан 4 хүртэлх оролцох санал гаргагчийг дараагийн үе шат болох уралдаант шалгаруулалтад оруулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь авто зам барих техник, технологийн чадвар, туршлагатай, авто замын барилгын ажлыг санхүүжүүлэх, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага, нөхцөлийн дагуу замын засвар, арчлалтыг гүйцэтгэх чадвартай байна.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу төсөлд оролцох хүсэлтээ албан бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 500,000 төгрөг /Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Үндэсний хөгжлийн газар, Данс: 100900008053/-ийг тушаасан баримтын хамт ирүүлсэн этгээдэд олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна.

Уралдаант шалгаруулалтад оролцогч нь шалгаруулалтад тэнцэн концессын гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд тус концессын төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах шаардлагатай.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

 

Засгийн газрын тохируулагч агентлаг

Үндэсний хөгжлийн газар,

Засгийн газрын II байр,

Концесс, төр, хувийн хэвшлийн

түншлэлийн алба 206 тоот.

Утас: 264926

Факс: 263333

                                   





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.