Үндэсний зөвлөх шалгаруулах тухай зарлал

2017-08-21 10:09:00

undefined   

Үндэсний Хөгжлийн Газар (ҮХГ) нь Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлтэй хамтран “Ногоон эдийн засаг ба худалдааны боломж” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Төслийн хүрээнд Монгол улсын a) ногоон худалдаа, б) тогтвортой үйлдвэрлэл (industry, sustainable production, supply chain) чиглэлээр суурь судалгааны ажил хийлгэхээр зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй бие даасан үндэсний зөвлөхүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

  1. Ногоон худалдааны зөвлөх үйлчилгээ нь олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр, олон улсын болон бүсийн түвшинд хэрэгжиж буй төсөл, санаачлагуудыг Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, үндэсний хөтөлбөрүүдтэй харьцуулан судалж, ногоон эдийн засгийг дэмжих гадаад худалдааны боломж, сорилт зэргийг тодорхойлж бодлогын зөвлөмжийг боловсруулахад чиглэсэн байна.

  2. Тогтвортой үйлдвэрлэлийн зөвлөх үйлчилгээ нь тогтвортой үйлдвэрлэлийн чиглэлээр хөгжиж буй орнуудын сайн туршлага, ногоон үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн хэлхээ, нэмүү өртгийн сүлжээ болон логистикийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, ногоон бүтээгдэхүүний зорилтод зах зээл, ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүсчлэлийг тодорхойлж, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр бодлогын зөвлөмж боловсруулахад чиглэсэн байна.

  3. Зөвлөхүүдэд тавигдах шаардлага:

           3.1. Ногоон худалдаа

  • Олон улсын бизнес, худалдаа, эдийн засгийн чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

  • Олон улсын бизнес, худалдааны болон олон улсын байгууллагад 3-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан, эсвэл худалдаа, эдийн засгийн чиглэлээр их сургуульд багшилж байсан, эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх;

  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;

  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх.

           3.2 Тогтвортой үйлдвэрлэл (industry, sustainable production, supply chain)

  • Эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, инженер-технологийн чиглэлээр  магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

  • Үйлдвэрлэлийн салбар, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуульд 3-аас дээш жил ажилласан туршлагатай байх;

  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;

  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх.       

4.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, боловсролын гэрчилгээний хуулбарыг наторатаар батлуулсан хувь, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, хэлний түвшинг илтгэх баримт бичгийг наторатаар батлуулсан хувь гэх мэт) ирүүлнэ.

5.Сонирхсон этгээд  мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 8 дугаар сарын 29 -ний 15 цагийн дотор ирүүлнэ үү.

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр,

Үндэсний хөгжлийн газар

CХБЗХ-ийн мэргэжилтэн Д.Мөнхсайхан, е-майл хаяг: munkhsaikhan.d@nda.gov.mn,

утас: 51-261540, факс: (976-51) 26 33 33





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.