Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах хэлэлцүүлгийн зар

2017-08-25 15:12:00

Тов: 2017 оны 8 дугаар сарын 31 (Пүрэв гариг) 8:30 – 14:30

Хаана: Үндэсний хөгжлийн газрын З давхрын хурлын танхим

Засгийн газрын тохируулагч агентлаг - Үндэсний хөгжлийн газраас Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, судлаачид, байгууллагад танилцуулах, тэдгээрээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах, хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг шийдвэр гаргагчдад нэгтгэн хүргүүлэх зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар холбогдох илтгэл танилцуулгыг хийнэ.

Хэлэлцүүлгийг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулна.

Хэлэлцүүлэг Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын хавсралтын 3 б-д заасны дагуу ажил мэргэжилтийн чиглэлээр зохион байгуулагдах бөгөөд үүнтэй холбоотойгоор голлох төрийн байгууллагуудын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан албан тушаалтнууд, ахмад мэргэжилтнүүд, хөгжлийн бодлогын чиглэлээр ажилладаг судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудын эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, бие даасан судлаач шинжээчдийг хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.

Хэлэлцүүлэгт оролцох холбогдох байгууллагын төлөөлөл, оролцогчдыг 2017 оны 8 дугаар сарын 28-ныг дуустал onon.kh@nda.gov.mn хаягаар бүртгэх ба бүртгэлд өөрийн овог нэр, байгууллага, албан тушаал, холбоо барих утас, цахим шуудангийн хаягийг бичиж ирүүлнэ.

Хэлэлцүүлгийн танилцуулга,  хөтөлбөр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг эндээс татаж үзнэ үү.

Хэлэлцүүлэгт биечлэн оролцох боломжгүй болон бусад ажил мэргэжлийн, хувь иргэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлд өгөх саналаа Монгол Улсын Их Хурлын цахим хуудас http://forum.parliament.mn/projects/171 хаягаар орж бүртгүүлэн өгөх боломжтой.

 

Үндэсний хөгжлийн газар





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.