Үндэсний хөгжлийн газар Шинжлэх Ухааны академи хамтран бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах чиглэлээр хамтарсан судалгааны ажлуудыг эхлүүллээ

2017-09-01 14:29:00

Үндэсний хөгжлийн газар Шинжлэх ухааны академи хамтран Хөгжлийн бодлогын баримт бичгүүд болон Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын хүрээнд эдийн засгийн салбаруудын орон зайн төлөвлөлтийн 90 орчим судалгааны ажлыг хийх, 60 орчим хэлэлцүүлгийг орон даяар зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.

undefined

Мөн олон улсын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгааны ажлуудыг зохион байгуулж, түүний үндсэн дээр “Бүсчилсэн хөгжлийн олон улсын онол практикийн бага хурал”-ыг Монгол Улсад ирэх оны эхээр зохион байгуулахаар боллоо.

Үүнээс гадна “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”-ийн дагуу энэ онд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлүүдийн орон зайн төлөвлөлийн талаарх саналыг авч нэгтгэн түүнд үндэслэн холбогдох судалгааны ажлуудыг боловсруулж, хэлэлцүүлэг, зөвлөгөөнийг салбар тус бүрээр үндэсний болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулах юм.

Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах ажилд Шинжлэх ухааны акедимийн эрдэмтэн, судлаачдын оролцоог өргөнөөр хангаж, хийсэн судалгааны ажилд үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй, иргэн бүрт хүрсэн төлөвлөлтийг хийх зорилтыг тавьж байна.

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл санал солилцож төлөвлөгөөг батлав.

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.