Үндэсний хөгжлийн газар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар хамтран Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлын хүрээнд орон зайн эдийн засгийн төлөвлөлтийн цахим мэдээллийн сан үүсгэх ажлыг эхлүүллээ

2017-09-01 14:40:00

Үндэсний хөгжлийн газраас “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн сан” үүсгэх ажлыг Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр эхлүүлээд байна. Энэ хүрээнд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газартай хамтран Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажилд олон улсын  төлөвлөлтийн шинэлэг систем, аргачлалыг ашиглан гео орон зайн мэдээллийн нэгдсэн системийг нэвтрүүлж, цаашид улсын хэмжээний хөгжлийн бодлого төлөвлөлийн нэгдсэн платформыг үүсгэх ажлыг эхлүүлж байна.

undefined

Хамтын ажиллагааны хүрээнд Бүсчилсэн хөгжлийн бодлого, хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Үүний үр дүнд салбарын болон орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөгч нарын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, чадавхийг бэхжүүлэх, шуурхай байдлыг хангах, эрдэмтэн судлаач, иргэд, аж ахуйн нэгжүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй онлайн мэдээллээр тогтмол хангах боломж бүрдэх юм. 

undefined

Хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нар санал солилцож гэрээнд гарын үсэг зурлаа.

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.