Үндэсний хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах ажлыг эхлүүлж байна

2017-09-01 14:50:00

Үндэсний хөгжлийн газар нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(GIZ)–тэй хамтран “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр гэрээ байгууллаа.

Гэрээнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг(GIZ)-ийн хөтөлбөрийн захирал ДР. Штефан Ханселманн нар гарын үсэг зурлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулах, бүс нутгийн эдийн засгийн төрөлжилтийг нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт ажлын байрыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог хангах, бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр талууд хамтарч ажиллах юм.

undefined

undefined

undefined

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.