Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах хэлэлцүүлэг боллоо

2017-08-31 17:12:00

Үндэсний хөгжлийн газраас 2017 оны 8 дугаар сарын 31-ны өдрийн 8.30-12.30 цагийн хооронд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтэн, судлаачдад танилцуулах, тэднээс холбогдох санал авч хэлэлцүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын холбогдох ажилтнууд, хөгжлийн бодлого төлөвлөлтийн чиглэлээр судалгаа хийдэг хувь судлаачид, энэ чиглэлээр ажиллаж байсан ахмад мэргэжилтнүүд, Үндэсний хөгжлийн газрын ажилтан, албан хаагчид, нийт 60 гаруй хүн оролцлоо.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын даргын 2017 оны 78 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулсан бөгөөд уг танилцуулга нь 1/ Монгол Улсын Их Хурал, 2/Монгол Улсын Ерөнхийлөгч, 3/Монгол Улсын Засгийн газар, 4/Шүүх эрх мэдэл, 5/Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн 5 үндсэн хэсгээс бүрдэнэ.

undefined

Энэхүү хэлэлцүүлэг нь Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын хавсралтын 3 б-д заасны дагуу ажил мэргэжлийн чиглэлээр зохион байгуулагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлаар сайд асан Т.Намжим, Ерөнхийлөгчийн аж үйлдвэрийн бодлого хариуцсан орон тооны бус зөвлөх Д.Жаргалсайхан нар  холбогдох илтгэл танилцуулгыг хийсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчид Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл болон хөгжлийн бодлого төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх асуудлаар Үндсэн хуульд тусгах боломж, шаардлагын талаар асуулт асууж, саналаа хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдоос Үндсэн хуульд тогтолцооны өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тухай, хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудлыг нэгтгэн зангиддаг институцийн бүтэц байх нь зүйтэй талаар нийтлэг саналууд гарсан.

Хэлэлцүүлгийг “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах журам”-ын дагуу зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчдын саналыг уг журмын 4 дүгээр хавсралтад заасан санал асуулгын хуудсаар болон амаар авч нэгтгэн ЗГХЭГ, УИХТГ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэгт хүргүүлнэ. 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.