Үндэсний Хөгжлийн Газрын дарга Б.Баярсайхан “Орос-Монголын бизнес форум”-д оролцлоо

2017-09-12 20:40:00

ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагдсан “Дорнын эдийн засгийн чуулга уулзалт”-ын хүрээнд 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр болсон “Орос-Монголын бизнес форум”-д Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан оролцож “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр уг илтгэлдээ Монгол улсын хөрөнгө оруулалтын гадаад болон дотоод орчин, өнөөгийн нөхцөл байдал болон статистик тоо баримтууд, татварын болон татварын бус дэмжлэгүүд зэрэг давуу талууд, боломжуудын талаар болон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ҮХГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай дэлгэрэнгүй танилцуулж, хүнс хөдөө аж ахуй, боловсруулах аж үйлдвэрлэл, аялал жуулчлал, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц зэрэг олон салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтран харилцан ашигтай ажиллах өргөн боломжууд байгааг онцлон тэмдэглэлээ.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч ноён И.Е.Левитин нар оролцон мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд ноён С.Е.Донской нар мөн илтгэл тавьсан бөгөөд ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд Е.В.Громыко, “Оросын төмөр зам” ХНН-ийн тэргүүн О.В.Белозёров, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаа болон бусад албан төлөөлөгчид тус тус үг хэлэв

Форум нь нийт оролцогчид болох төр засгийн болон бизнесийн 150 орчим төлөөлөгчдийн нөхөрсөг ганцаарчилсан уулзалтаар амжилттай өндөрлөлөө.

undefined

undefined

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.