Үндэсний зөвлөх шалгаруулах тухай зарлал

2017-11-06 08:30:00

                                   

            

Үндэсний Хөгжлийн Газар (ҮХГ) нь Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ)-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлтэй хамтран “Ногоон эдийн засаг ба худалдааны боломж” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй бие даасан үндэсний зөвлөхүүдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь олон улсын худалдааны гэрээ, хэлэлцээр, олон улсын болон бүсийн түвшинд хэрэгжиж буй төсөл, санаачлагуудыг Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, үндэсний хөтөлбөрүүдтэй харьцуулан судалж, ногоон эдийн засгийг дэмжих гадаад худалдааны боломж, сорилт зэргийг тодорхойлж бодлогын зөвлөмжийг боловсруулахад чиглэсэн байна.

2. Зөвлөхөд тавигдах шаардлага:

      2.1. Ногоон худалдаа

  • Олон улсын бизнес, худалдаа, эдийн засгийн чиглэлээр магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;

  • Олон улсын бизнес, худалдааны болон олон улсын байгууллагад 5-аас дээш жил мэргэжлээрээ ажилласан, эсвэл худалдаа, эдийн засгийн чиглэлээр их сургуульд багшилж байсан, эрдэм шинжилгээний ажил хийж байсан туршлагатай байх;

  • Хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, богино хугацаанд ачаалалтай ажиллах, удирдан зохион байгуулах чадвартай байх;

  • Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй байх.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (сонирхлоо илэрхийлсэн өргөдөл, cv, боловсролын гэрчилгээний хуулбарыг нотариатаар батлуулсан хувь, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, хэлний түвшинг илтгэх баримт бичгийг нотариатаар батлуулсан хувь гэх мэт) ирүүлнэ. 

4. Сонирхсон этгээд  мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 11 дүгээр сарын 16 -ний өдрийн 15 цагийн дотор ирүүлнэ үү.

15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, Үндэсний хөгжлийн газар.

CХБЗХ-ийн мэргэжилтэн Д.Мөнхсайхан, е-майл хаяг: munkhsaikhan.d@nda.gov.mn,

утас: 51-261540, факс: (976-51) 26 33 33





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.