Бизнес эрхлэхүй 2018 тайланг танилцууллаа

2017-11-01 16:44:00

undefined

Дэлхийн банк группээс жил бүр эрхлэн гаргадаг “Бизнес эрхлэхүй-2018” тайланг танилцуулах арга хэмжээг Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулж, Үндэсний хөгжлийн газрын БМСХ-ийн дарга бөгөөд ХОНБХ-ийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Мөнбат оролцлоо.

Тус тайлан нь дэлхийн 119 улс орны бизнест ээлтэй, хялбар байдлыг 11 шалгуур үзүүлэлтээр судлан эрэмбэлдэг. Энэ жилийн хувьд хөгжиж буй орнууд нийт 206 шинэчлэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд эдгээр арга хэмжээний дийлэнх нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ бизнесийг бүртгэх буюу хил дамнасан худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийгдсэн байна.

undefined

Монгол Улс 2018 оны байдлаар 62 дугаар байр эзэлж байгаа нь өмнөх оныхтой ижил түвшинд, харин 2016 онтой харьцуулбал хоёр байр ахисан байна. Энэ жилд бизнесийн орчныг таатай болгох чиглэлээр хэрэгжүүлсэн хамгийн гол шинэчлэл нь Дэлхийн банк групптэй хамтран “Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрийн санхүүжилтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд байв. Тухайлбал, жижиг, дунд бизнесүүдэд олгох боломжит зээл, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан”-гийн үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сард албан ёсоор эхлүүлсэн бол 2017 оны 3 дугаар сараас “Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай” хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

“Бизнес эрхлэхүй-2018” тайлантай дараах холбоосоор орж, танилцана уу http://www.doingbusiness.org/data/exploreeconomies/mongolia





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.