“Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”

2017-11-28 11:38:00

КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 Огноо: 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Уралдаант шалгаруулалтын нэр: “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”

Уралдаант шалгаруулалтын дугаар: ҮХГ2013/317-283

          Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжих “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, үйлчилгээ үзүүлэх төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр “Зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилгыг барьж, концессын гэрээний хугацаанд Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын Олон улсын болон орон нутгийн нислэгт зорчигчийн хоол, хүнс бэлтгэн нийлүүлэх үйлчилгээ үзүүлж төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх ба гэрээний хугацаа дуусгавар болоход Катерингийн барилгыг төрд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

            Концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хуулийн дагуу урьдчилсан болон уралдаант гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан 4 хүртэлх оролцох санал гаргагчийг дараагийн үе шат болох уралдаант шалгаруулалтад оруулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл нь зорчигчийн хоол бэлтгэх зориулалт бүхий Катерингийн барилга барих техник, технологийн чадвар, туршлагатай, төслийг санхүүжүүлэх болон концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага, нөхцөлийн дагуу үйлчилгээ үзүүлэх чадвартай байна.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь зорчигчийн хоол бэлтгэх катерингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан туршлагатай бол үнэлгээнд давуу тал болно.  

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу төсөлд оролцох хүсэлтээ албан бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 500 000 /таван зуун мянган/ төгрөг /Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Үндэсний хөгжлийн газар, Данс: 100900008053/-ийг тушаасан баримтын хамт ирүүлсэн этгээдэд олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11.00 цагаас өмнө хүлээн авна.

Уралдаант шалгаруулалтад оролцогч нь шалгаруулалтад тэнцэн концессын гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд тус концессын төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах шаардлагатай.

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд

оролцох хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

 

Засгийн газрын тохируулагч агентлаг

Үндэсний хөгжлийн газар,

Засгийн газрын II байр,

Концесс, төр, хувийн хэвшлийн

түншлэлийн алба 206 тоот.

Утас: 264926

Факс: 263333

 

                                 

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2016. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.