ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

2018-06-26 10:44:00

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ

Үндэсний Хөгжлийн Газар (ҮХГ) нь “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд”(ДТХЗ) болон “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”(МУТХҮБ-2030)-г хэрэгжүүлэхтэй холбоотой Mонгол Улсын Гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар дүн шинжилгээ хийх, бодлогын санал зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээг үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь Монгол Улсын гадаад худалдааны бодлого, зохицуулалтын одоогийн тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг судлах, дүн шинжилгээ хийж, “МУТХҮБ-2030”-н хэрэгжилтийг хангахад шаардлагатай гадаад худалдааны бодлого, зохицуулалтыг боловсронгуй болгох судалгааг хийх, бодлогын зөвлөмж, санал, дүгнэлт гаргах, одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагыг тодорхойлох, зөвлөмж боловсруулахад оршино.

Уг зөвлөх үйлчилгээг хамгийн багадаа 4 зөвлөхтэй хуулийн этгээд (төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээний компани эсвэл эрдэм шинжилгээний байгууллага) 5 сарын хугацаанд гүйцэтгэнэ.

Мэдүүлгээ ирүүлж буй байгууллага нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээлэл (сонирхлоо илэрхийлсэн албан бичиг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт, татварын болон нийгмийн даатгалын тодорхойлолт, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, сүүлийн 2 жилийн санхүүгийн баталгаажуулсан тайлан, ажиллах боловсон хүчний боловсрол, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл)-ийг ирүүлнэ.

Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг эндээс болон onon.kh@nda.gov.mn, mandakh.m@nda.gov.mn и-мэйл хаягаар авна уу.

Мэдүүлгээ 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 10.00 цагаас өмнө дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

 

Үндэсний хөгжлийн газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн Үндэстний Гудамж 5/1 
Засгийн газрын ll байр

(ХБТХ-ийн ахлах мэргэжилтэн Х.Онон, өрөөний дугаар: 201, утас: 266314

КТХХТА-ны мэргэжилтэн М.Мандах, утас: 264926)





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.