Концессын төсөл сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтын урилга

2018-07-19 18:37:00

КОНЦЕССЫН ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНТ

ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

 

Огноо: 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр

Уралдаант шалгаруулалтын нэр: “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”

Уралдаант шалгаруулалтын дугаар: ҮХГ/2013/317/443

    Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 196 дугаар тогтоолоор “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийг “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмж, концессын “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлж, концесс эзэмшигчийг уралдаант шалгаруулалтын аргаар сонгохоор тусгасан.

Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжих “Говийн бүсийн уул уурхайн төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл”-ийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.

    Тус төслийн хүрээнд концесс авсан хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр говийн бүсэд 120-155 мян.м3/хоног үйлдвэр, технологийн ус нийлүүлэх, шугам хоолойг барьж, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрийн усыг говийн бүсийн уул уурхайн төслүүдэд нийлүүлж, гэрээний хугацаанд ашиглана.

Концесс олгох уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хуулийн дагуу урьдчилсан болон уралдаант гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.

Оролцох санал гаргагчийн урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн дагуу ирүүлсэн оролцох саналуудыг үнэлж, урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг хамгийн сайн хангасан 4 хүртлэх оролцох санал гаргагчийг дараагийн үе шат болох уралдаант шалгаруулалтад оруулна.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээд, түүний нэгдэл техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийх, шугам хоолой барих техник, технологийн болоод тус ажлыг санхүүжүүлэх санхүүгийн чадвар, туршлагатай, концессын гэрээний хугацаанд тавигдсан шаардлага, нөхцөлийн дагуу шугам хоолойн засвар, арчлалт, үйл ажиллагааг найдвартай авч явах хүний нөөц болоод техник, технологийн чадвартай байна.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу төсөлд оролцох хүсэлтээ албан бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр баримт бичгийн үнэ болох 500 000 төгрөг /Банк: Төрийн сан, Хүлээн авагч: Үндэсний хөгжлийн газар, Данс: 1009 0000 8053 /-ийг тушаасан баримтын хамт ирүүлсэн этгээдэд олгоно.

Урьдчилсан шалгаруулалтад оролцох саналыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 12.00 цагаас өмнө хүлээн авна.

Уралдаант шалгаруулалтад оролцогч нь шалгаруулалтад тэнцэн концессын гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд тус концессын төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулах шаардлагатай.

 

Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь төсөлд оролцох албан хүсэлтээ дараах хаягаар ирүүлнэ үү.

Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, Засгийн газрын II байр, Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн алба, 206 тоот.

Утас: 264926

 

Тайлбар: Үндэсний хөгжлийн газраас зарласан 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилгыг хүчингүйд тооцно.

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.