Сул орон тооны зар

2018-08-20 17:17:00

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Үндэсний хөгжлийн газраас сул орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно.

Нийтэд мэдээлж байгаа энэхүү төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.

Захиалга ирүүлсэн Үндэсний хөгжлийн газрын зарын дагуу ирж бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд Үндэсний хөгжлийн газраас саналаа хүргүүлж, мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно.

Өөрөөр хэлбэл туслах түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллахыг хүссэн иргэд доорхи хаягаар 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл ажлын цаг /8:30-17:30/-ийн хооронд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Гурав.  МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Үндэсний хөгжлийн газраас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож лавлагаа авч болно.

Бүртгүүлэгч иргэд Төрийн албан хаагчийн анкет болон ажлын байрны шаардлагад нийцсэн гэдгээ нотлох баримтын хамт ирж бүртгүүлнэ.

          Үндэсний хөгжлийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн 51-261543; 51-263333;

Ажлын байрны нэр

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Ур чадвар

Тусгай шаардлага

БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГААНЫ ХЭЛТЭС

1

Мэргэжилтэн

ТЗ-6

Боловсролын бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй

Эдийн засаг, Бизнесийн удирдлага, Олон Улсын эдийн засгийн харилцаа

Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан/ Энэ чиглэлээр нарийн судалгаа хийсэн, мэргэшсэн бол давуу тал болно/ 

Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх

  • Хятад хэлний өндөр мэдлэгтэй байх

  • Ачаалал даах чадвартай байх

  • Багаар ажиллах, манлайлах чадвартай байх

  • Асуудлыг шийдвэрлэх, үр ашигтай шийдвэр гаргах чадвартай байх

Компъютерийн өргөн хэрэглээний программ, интернет, дотоод сүлжээ ашиглах чадвартай байх

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахих





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.