Үндэсний Хөгжлийн Газар Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2018-09-18 16:15:00

“Хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын III чуулга уулзалт” 2018 оны 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулагдав.

Тус арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг “Үндэсний Хөгжлийн Газар” нь “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл”-тэй санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн зорилго нь “Үндэсний Хөгжлийн Газар” болон “Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөл” хоорондын хамтын ажиллагаа, хилийн чанад дахь монголчуудын Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа юм.

Тус санамж бичгийн хүрээнд хилийн чанад дахь монголчуудад Монгол Улсын хөгжлийн бодлого, түүний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулах, сурталчлах, оршин сууж буй улсад нь чуулга уулзалтуудыг зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэхээс гадна Үндэсний Хөгжлийн Газрын зүгээс тухайн хэрэгжих төсөл, хөтөлбөрт хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдийг хамруулах зорилгыг хэрэгжүүлэх “Дэлхийн Монголчууд” цахим платформ байгуулах ажлыг эхлүүлээд байна.

undefined

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.