"Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2018"-ын үеэр зохион байгуулагдаж буй "Хөрөнгө оруулалтын хотхон" арга хэмжээний өдрүүд болж байна

2018-10-24 08:57:00

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /НYБХХБХ/-аас 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр “Хөрөнгө оруулалтын хотхон” арга хэмжээний өдрүүд болж байна. НҮБ-ын гишүүн орнуудын төр засгийн шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид, олон улсын хөрөнгө оруулагчдад Монгол Улс, түүний хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, бодит мэдээлэл өгөх зорилго бүхий ач холбогдолтой дэлхийн хэмжээний чуулга уулзалт болж байна.

Чуулга уулзалт нийтдээ 15 салбар хуралдаан, арга хэмжээнүүдээс бүрдэж байгаа бөгөөд үүнд нээлтийн арга хэмжээ, дэлхийн удирдах түвшний хэмжээний хөрөнгө оруулалтын уулзалтууд, сайд нарын дугуй ширээний уулзалт, бага хурал, хувийн хэвшлийн төлөөллүүдийн ганцаарчилсан уулзалтууд, шагнал гардуулах үйл ажиллагаа, Tedx-ийн шилдэг илтгэлүүд, “Хөрөнгө оруулалтын хотхон” зэрэг арга хэмжээнүүд багтаж байна.

Энэхүү Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад нийт 160 орны 4000 гаруй олон улсын томоохон хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцож байна.

Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2018”-ын үеэр зохион байгуулагдаж буй “Хөрөнгө оруулалтын хотхон” арга хэмжээний өдрүүдэд Үндэсний хөгжлийн газраас оролцож, Монгол Улсын тухай болон хөрөнгө оруулалтын орчин, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхай, барилга, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг голлох салбарт хөрөнгө оруулах боломжуудын талаар олон улсын хөрөнгө оруулагчдад бодит мэдээлэл өгч, танилцуулга яриа өрнүүлж байна.

Мөн үеэр гишүүн орнуудын ”Хөрөнгө оруулалтын цахим хөтөч” /www.theiguides.org/mongolia/-ийн нэгдсэн хуралдаан болсон. Уг хуралдаанаар ”Хөрөнгө оруулалтын цахим хөтөч”-ийг хөрөнгө оруулагчдад нэн шаардлагатай байдаг, тухайн улсын эдийн засаг, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн тэргүүлэх салбарууд, тэдгээрт хөрөнгө оруулах боломжуудын талаарх мэдээллийг нэгдсэн нэг цонхноос цахимаар цаг тухай бүрт шинэчилсэн, үнэн бодит байдлаар хүргэх гол зорилготой платформ болж хөгжүүлж чадсаныг онцлоод цаашид бүтээгдэхүүн үйлчилгээг улам сайжруулах талаар санал, зөвлөгөө өгсөнөөр чухал онцлох хурлуудын нэг болсон.

Харилцах хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 
Нэгдсэн Үндэстний Гудамж 5/1 
Засгийн газрын ll байр

Утас: 976-51-263333 
Факс: 976-51-263333 
И-мэйл: info@nda.gov.mn





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.