“Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2018"-ын үеэр зохион байгуулагдаж буй “Бизнес, хөрөнгө оруулалтын талаар ярилцъя” сэдэвт салбар хуралдаанд ҮХГ-ын төлөөлөл оролцож илтгэл тавилаа

2018-10-25 14:07:00

2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Швейцарь улсын Женев хотноо “Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт” зохион байгуулагдаж байна.

Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр Зүүн Европ, Төв Ази, Африк, Дундад Азийн улс орнуудын “Бизнес, хөрөнгө оруулалтын талаар ярилцъя”, “Хөрөнгө оруулалтын дэмжлэг”, “Хариуцлагатай хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт”, “Хөрөнгө оруулалт болон дижитал эдийн засаг”, “Чөлөөт худалдааны бүс:Сорилт болон боломж” зэрэг сэдвүүдийн хүрээнд 15 орчим салбар хуралдаан зохион байгуулагдаж байна.

10 сарын 23-ны өдөр Зүүн Европ, Төв Азийн хэсгийн “Бизнес, Хөрөнгө оруулалтын талаар ярилцъя” сэдэвт салбар хуралдаанд Армен, Беларус, Казакстан, Монгол, Тажикстан зэрэг орнуудын Засгийн газрын төлөөлөгчид өөрийн улс орны бизнес, хөрөнгө оруулалтын орчны талаар илтгэл, мэдээлэл хийлээ.

Тус хуралдаанд Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Алимаа оролцож Монгол хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалтын боломж, өнөөгийн байдлын талаар илтгэл тавилаа.  

Энэхүү хуралдаанд төр, засгийн газрын төлөөлөгчдөөс: гадна Зүүн Европ, Төв Азийн орнуудад хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцож, сонирхсон асуудлаар мэдээлэл авч, санал солилцсон юм.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.