“Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 2018"-ын үеэр зохион байгуулагдаж буй “Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээр” бага хуралд ҮХГ-ын төлөөлөл илтгэл тавилаа

2018-10-25 14:22:00

Швейцарь улсын Женев хотноо Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр 10 сарын 24-ны өдөр зохион байгуулагдаж буй “Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээр” бага хуралд Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэн оролцож “Олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн шинэчлэл- Монгол Улсын туршлага” сэдвээр илтгэл тавилаа.

undefined

Энэхүү бага хуралд 50 улсын төр, засгийн газрын төлөөлөгчид оролцож байгаа байгаа бөгөөд олон улсын хөрөнгө оруулалтын хэлэлцээрийн глобал чиг хандлагыг тодорхойлох, улс орнуудад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, байр сууриа илэрхийлэх олон талт яриа хэлэлцээний платформ бүхий чухал арга хэмжээ юм.

Хөрөнгө оруулалтын орчны чиг хандлага байнга хувьсан өөрчлөгдөж байгаа өнөө үед дэлхийн олон улс орнууд хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хоёр талт хэлэлцээрийн загвараа НҮБ-ийн ХХБХ-ын “Тогтвортой хөгжлийн хүрээн дэх хөрөнгө оруулалтын бодлого”-ийн хүрээнд шинэчилж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам, Үндэсний хөгжлийн газар хамтран Хууль зүйн яам, Уул уурхайн яам, Сангийн яамны төлөөлөл, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан загвар хэлэлцээрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.