Үндэсний хөгжлийн газар НҮБ-ын ХХБХ “Хөрөнгө оруулалтын цахим хөтөч” хөтөлбөрийн төлөөлөлтэй уулзлаа

2018-10-25 14:36:00

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /НYБХХБХ/-аас 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр тус газрын төлөөлөл НҮБ-ын ХХБХ-ийн ”Хөрөнгө оруулалтын цахим хөтөч” хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн Иан Ричардтай уулзалт хийлээ. Хөрөнгө оруулагчдыг тухайн улсын эдийн засаг, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн тэргүүлэх салбарууд, тэдгээрт хөрөнгө оруулах боломжуудын талаарх мэдээллийг нэгдсэн нэг цонхоор, цахимаар, цаг тухай бүрт шинэчилсэн, үнэн бодит байдлаар авах боломжийг бий болгосон платформ болгон хөгжүүлж чадсаныг онцлоод, цаашид бүтээгдэхүүн үйлчилгээг улам сайжруулах арга хэмжээний талаар санал солилцов.

Монгол Улсын Засгийн газраас НYБХХБХ-тай хамтран хэрэгжүүлсэн олон улсын жишигт нийцсэн мэдээллийн нэгдсэн сан “Хөрөнгө оруулалтын цахим хөтөч” www.theiguides.org/mongolia-ийг 2015 оны 5 дугаар сарын 31-ний өдөр олон нийтэд нээлттэй болгосон.

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.