Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах “БҮТЭЭЛЧ МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

2018-10-29 09:07:00

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 91 дүгээр захирамжаар, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д хүн амын ажилгүйдэл, ядуурлыг бууруулах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулан байгуулсан.

undefined

Энэхүү үндэсний хөтөлбөрийн төслийн концепц, ерөнхий схемийг боловсруулснаа Олон Улсын холбогдох байгууллагуудад танилцуулж, харилцан санал солилцох зорилготой зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

undefined

Зөвлөлдөх уулзалтаар Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр ажилгүйдэл, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн төслийн концепц, зураглалыг танилцуулж, ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах төсөл хөтөлбөр, санхүүжилтийн бүтцийн талаар Олон Улсын байгууллагуудтай харилцан санал солилцож, зөвлөлдлөө.

undefined

Тус уулзалтад Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан болон НҮБ-ын Хүн амын сан, UNICEF НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлйин хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Дэлхийн банк, КОЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын валютын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг, ЖАЙКА, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/, Олон улсын санхүүгийн корпораци, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Туркийн олон улсын хамтын ажиллагааны агентлаг, Тайландын вант улсын хамтын ажиллагааны агентлагын нийт 60 төлөөлөгч оролцлоо.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.