“Өмнийн говийн бүсийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлын хэсгийн анхны зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

2018-11-08 22:13:00

Үндэсний хөгжлийн газрын захиалгаар, Оюутолгой компанийн санхүүжилтээр “Өмнийн говийн бүсийн хөгжлийн хөтөлбөр” боловсруулах ажлыг МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгээр гүйцэтгүүлж байгаа бөгөөд тус ажлын эхлэл захиалагч, хөрөнгө оруулалч, гүйцэтгэгч, хамтран хэрэгжүүлэгч орон нутгын ажлын хэсгийн хамтарсан анхны зөвлөлдөх уулзалтыг Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр аймгуудад тус тус амжилттай зохион байгуулагдлаа.

undefined

Тус зөвлөлдөх уулзалтаар “Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд”, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрөлийг сааруулах бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, эдийн засаг нийгмийн 17 салбарын хөгжил байршлын судалгааны ажлыг эхлүүлэх, өнөөгийн нөхцөл байдалтай танилцах, тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, бодлогын баримт бичигт тусгах, аймаг орон нутгийн саналыг хэрхэн боловсруулах талаар чиглэл өгч санал солилцох, тус аймгуудын 2030 онд хүртэлх хөгжлийн бодлого боловсруулах талаар хоёр талын ажлын хэсгийн дунд хэлэлцүүлж, санал солилцлоо.

Уулзалтад Үндэсний хөгжлийн газар, МУИС-ийн ЭЗ-ийн хүрээлэнгийн захирал болон судлаачдын төлөөлөл, Эрдэнэ – Оюутолгой ХХК-ийн төлөөлөл болон аймгуудын удирдлагууд болон хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэнүүд, “Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөө”, “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрөлийг сааруулах бодлогод тусгах аймгийн санал”-ыг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бөгөөд ихээхэн үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

undefined

undefined





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.