Хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах иж бүрэн механизмыг бий болгоно

2018-11-20 16:42:00

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 136 дугаар Захирамжаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ахлуулсан “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл”-ийг байгуулсан.

Тус Зөвлөл нь Гадаадын шууд хөрөнгө оруулалттай холбоотой асуудалд дүгнэлт хийж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх, Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, тэдний гомдлыг шийдвэрлэх, Хөрөнгө оруулалтын хууль, эрхзүйн орчныг сайжруулах, холбогдох байгууллагаас хөрөнгө оруулалтын асуудлаар гаргасан саналыг Засгийн газарт танилцуулах, хөрөнгө оруулалттай холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилтийн талаар санал дэвшүүлэх Засгийн газарт танилцуулах үндсэн чиг үүрэгтэй.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2018 оны 181 дүгээр Захирамжаар тус зөвлөмжийн   Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 268 дугаар тушаалаар бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, нарийн бичгийн дарга нь Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханыг томилсон.

Уг ажлын хүрээнд Үндэсний хөгжлийн газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Дэлхийн банк группын төлөөлөгчид БНСУ-д албан ёсны айлчлал хийж, тухайн орны хөрөнгө оруулалтын гомдол шийдвэрлэх механизмтай танилцаж,  Гадаадын хөрөнгө оруулалтын OMBUDSMAN-тай уулзалт хийж, Монгол Улсын Хөрөнгө оруулалтын гомдол шийдвэрлэх механизмыг сайжруулах, үр дүнтэй ажиллуулах талаар санал солилцож, Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Түүнчлэн Үндэсний хөгжлийн газар нь Дэлхийн банк группын Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран “Хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах цахим систем”-ийг шинээр үүсгэж, үйл ажиллагааг эхлүүлэхээр  хамтран ажиллаж байна.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.