БНСУ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (КОТРА)-аас МDB банктай хамтран зохион байгуулж буй төсөл танилцуулах хуралд Үндэсний хөгжлийн газраас оролцож байна

2018-11-22 10:41:00

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сангийн яам, Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам болон Гадаад худалдаа, Хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг (КОТРА) хамтран 2018 оны 11 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Сөүл хотноо Олон талт хөгжлийн банкны дэмжлэгт /MDB/ “Төслийн танилцуулга уулзалт 2018”–ыг зохион байгуулж байна.  

undefined

Энэхүү уулзалт, арга хэмжээнд Монгол Улсаас Зам, тээвэр хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Үндэсний хөгжлийн газрын төлөөлөл оролцож, БНСУ-ын Soosung engineering & consulting, Daewoo, Posco, Daewoo E&C, Young-Su Park гэх мэт нийт 20 гаруй төсөл хэрэгжүүлэгч компаниудад болон бусад орны бизнес эрхлэгчдэд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулах боломж, онцгойлон эрчим хүчний салбарын төслүүдийг нэгтгэн танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.