Үндэсний хөгжлийн газрын төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоог нөхөх тухай

2018-12-05 10:58:00

Нэг. СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ЗАР

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол ажил олгогч төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тооны талаар нийтэд мэдээлэх үүрэгтэй” гэсний дагуу Үндэсний хөгжлийн газраас сул орон тоог нөөцөөс нөхөх захиалгыг нийтэд зарлаж байна.

Зарлагдаж буй сул орон тоонд Төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэлтэй, тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан, энэ албан тушаалд ажиллахыг хүссэн Монгол Улсын иргэн санал хүсэлтээ гаргаж болно.

Нийтэд мэдээлж байгаа энэхүү төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нөхөх үйл ажиллагааг зохион байгуулна.

Захиалга ирүүлсэн Үндэсний хөгжлийн газрын зарын дагуу ирж бүртгүүлсэн нөөцөд байгаа иргэнийг тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байна гэж үзсэн тохиолдолд Үндэсний хөгжлийн газраас саналаа хүргүүлж, мэргэшлийн шалгалт өгсөн төрийн жинхэнэ албан тушаалын ангилал дотор төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж болно.

Өөрөөр хэлбэл туслах түшмэлийн ангилалд хамаарах ажлын байранд шалгалт өгсөн бол дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдон ажиллах боломжгүй юм.

Хоёр. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажлын цаг /08:30-17:30/-ийн хооронд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ. Бүрдүүлэх материалыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаас мэдээлэл авна уу. Шалгалт: 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТАЗ-ийн байранд болно.

Гурав.  МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГАА

Үндэсний хөгжлийн газраас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байрны сул орон тоонд ажиллах хүсэлтэй иргэд дараах утсаар холбогдож лавлагаа авч болно.

Бүртгүүлэгч иргэд Төрийн албан хаагчийн анкет болон ажлын байрны шаардлагад нийцсэн гэдгээ нотлох баримтын хамт ирж бүртгүүлнэ.

          Үндэсний хөгжлийн газрын Хүний нөөцийн мэргэжилтэн 51-261543; 51-263333;

Нэгжийн нэр

Нэр

Хариуцах асуудал

Ангилал зэрэглэл

Орон тоо

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

Тусгай шаардлага

1

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс

мэргэжилтэн

МУ-ын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн дунд болон богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, бүсчилсэн хөгжлийн бодлогын болон улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хувилбар боловсруулах, батлуулах, хөгжлийн томоохон төслүүдийн сналыг нэгтгэн судалгааг зохион байгуулах, зохицуулах, бодлого, хөтөлбөр, төсөлд дүн шинжилгээ хийх, бодлогын удирдамжаар хангах                   

Дэс түшмэл ТЗ-6

1

бакалавр болон

түүнээс дээш зэрэгтэй

Эдийн засаг, эрх зүй, Төрийн удирдлага, Олон нийтийн бодлого

Бодлого, төлөвлөлт, судалгаа, шинжилгээний арга зүй, хөрөнгө оруулалт, тухайн салбарын мэдлэгтэй байх

Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, улс байгууллага, иргэдийн нууцыг хадгалах

2

Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс

мэргэжилтэн

Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусгах болон бусад томоохон төслүүдийн судалгаа, үнэлгээ хийх, хөрөнгө оруулалт татах, дэмжих, санал боловсруулах, төслийн мэдээллийн сан үүсгэх, хөтлөн эрхлэх, төслүүдийн хэрэгжилтэд үнэлгээ хийх, тайлан бэлтгэх

Дэс түшмэл ТЗ-6

1

бакалавр болон

түүнээс дээш зэрэгтэй

Бизнесийн удирдлага, Санхүү,Эдийн засаг,Олон улсын эдийн засагч, Эрх зүйч

Төслийн хөгжүүлэлт, Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан /Төслийн үнэлгээний чиглэлээр нарийн судалгаа шинжилгээ хийсэн, мэргэшсэн бол давуу тал болно/

Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, улс байгууллага, иргэдийн нууцыг хадгалах

3

Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтэс

мэргэжилтэн

Хөрөнгө оруулалтын зохистой, тогтвортойөсөлтийг хангахад чиглэсэн хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, арга хэмжээний санал боловсруулах, болон хөрөнгө оруулалтын гэрээ, төсөл, хөтөлбөрт санал, дүгнэлт боловсруулах, хянан баталгаажуулах, улсын хөрөнгө оруулалтын бодлогыг боловсруулах, хэрэгжилтийг хангах

 

Дэс түшмэл ТЗ-6

1

бакалавр болон

түүнээс дээш

зэрэгтэй

Санхүүгийн менежмент, Бизнесийн удирдлага болон бусад

Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

Шаардахгүй

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, улс байгууллага, иргэдийн нууцыг хадгалах

4

Захиргаа, удирдлагын хэлтэс

мэргэжилтэн

хуулийн асуудал хариуцсан

Дэс түшмэл ТЗ-6

1

бакалавр болон

түүнээс дээш

зэрэгтэй

Эрх зүй

Хуульчийн мэргэжлийн сонгон шалгаруулалт өгч тэнцсэн бол давуу тал болно.

Мэргэжлээрээ 3 болон түүнээс дээш жил ажилласан байх

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, улс байгууллага, иргэдийн нууцыг хадгалах

 

 

 





Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Холбоотой сайтууд


© 2018. Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.