Үнийн санал авах урилга


6 сарын өмнө


Үндэсний хөгжлийн газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Үндэсний хөгжлийн газрын албан хэрэгцээнд багаж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09.00 цагаас өмнө Үндэсний хөгжлийн газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 216 тоот хаягаар ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 09.30 цагт нээнэ.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Үндэсний хөгжлийн газар, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/1, Засгийн газрын II байр, 216 тоот,

мэргэжилтэн Д.Отгонбаатар, утас: 266303