ҮХГ-ын дарга Б.Баярсайхан “Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн форум”-д оролцож илтгэл тавилаа


6 сарын өмнө


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Токио хотноо Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ, Японы худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО) нар хамтран “Монгол Японы эдийн засгийн түншлэлийн форум”-ыг зохион байгууллаа.

Энэхүү форумын үеэр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан илтгэл танилцуулж, Гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр Үндэсний хөгжлийн газраас хэрэгжүүлж буй аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сан, хөрөнгө оруулагчдын гомдлыг барагдуулах иж бүрэн механизм болон “Нэг цэгийн үйлчилгээний төв” г.м. зарим арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, Япон Улстай цаашил хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж нээлтийн үг хэлсэн бөгөөд тус форумд 250 гаруй төр, засгийн газрын төлөөлөгчид болон хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид оролцов.

undefined