Үндэсний хөгжлийн газар Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн агентлагтай хоёр орны ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо


2 сарын өмнө / 2018-12-26 00:00:00 /


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам (METI)-ны харьяа Жижиг, дунд үйлдвэрийн агентлагийн орлогч дарга ноён Ясухиро Маэда болон холбогдох албаны хүмүүстэй уулзалт зохион байгуулж, Жижиг, дунд үйдлвэрийг хөгжүүлэх бодлогын талаар санал солилцов.

undefined

undefined

Тус уулзалтын үеэр Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр Аж үйлдвэрийн салбарын цахим мэдээллийн сангийн талаар танилцуулга хийж, тус сангаар дамжуулан мэдээлэл солилцох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцож, Японы тал уг саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бөгөөд цаашид нэгдэж хамтран ажиллахаар тохиролцов.

undefined