Инновацийн санаагаа хөгжүүлэх, турших, зах зээлд нэвтрүүлэх боломжид таныг урьж байна


7 сарын өмнө


Таны шилдэг санааг бид хүлээж байна.

Монгол улсад инновацийг дэмжих зорилгоор GIZ ЭТИС хөтөлбөр болон Монгол улсын үндэсний хөгжлийн газар хамтран дараах 3 чиглэлийн “Инновацийн сан” байгуулаад байна. Үүнд:

  • Жижиг, дунд бизнесийн инновациудыг дэмжих сан

  • Залуу эрдэмтэд, гарааны бизнесийн инновациудыг дэмжих сан

  • Бүтээлч сэтгэлгээ, медиа болон цахимжуулалтын төрлийн инновациудыг дэмжих сан

Инновациудыг дэмжих сангууд нь дараах байдлаар дэмжлэг үзүүлнэ. Үүнд:

  • Бүтээгдэхүүн, үйлчилгээ, болон системийн инновацийн санаануудыг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон хөгжүүлэлтийн явцад зөвлөх үйлчилгээгээр хангах.

  • Санхүүгийн дэмжлэг хүлээн авах төслийн хэрэгжүүлэгч нь нийт төслийн зардлын 20%-с доошгүй хэмжээг өөрөө санхүүжүүлэх шаардлага төслийн зүгээс тавигдана.

Та өөрийн инновацийн санаагаа 2019 оны 2-р сарын 14-ний өдрийн дотор дараах хаягт ирүүлнэ үү.

Электрон хувилбарыг:  InnovationfundMongolia@gmail.com хаяг руу

Цаасан хувилбарыг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ гудамж, 38-р байр 2-р давхарт   Инновацийн санд

Төсөл нь дараах бүтэцтэй байна. Үүнд:

  1. Шийдвэрлэх асуудлаа тодорхойлох

  2. Асуудлын шийдлээ танилцуулах

  3. Шийдвэрлэх арга замаа дэлгэрэнгүй танилцуулах

  4. Боломжит зах зээлийн талаар мэдээлэл оруулах

  5. Холбогдолтой бусад баримт материалууд

Төсөл шалгаруулах үе шатууд нь дараах байдлаар явагдана:

  1. Төслөө “Инновацийн сан”-д ирүүлнэ.

  2. Төслийн удирдах нэгжээс эхний шатны шалгаруулалтыг төслийн бүтцийн бүрэн бүтэн байдлыг харгалзан хийнэ. /Дээр дурдсан 1-5 дугаартай бүтцийн дагуу/

  3. Эхний шатанд шалгарсан төсөл хэрэгжүүлэгчдийг бизнес төлөвлөгөө боловсруулах сургалтад хамруулан сургалтын зардлыг сангаас хариуцна. Сургалтаар танилцуулагдсан загварын дагуу төслөө сайжруулан бичиж дахин санд өгнө.

  4. Сургалтанд хамрагдсан төсөл ирүүлэгч нарын төслийг төсөл шалгаруулах хороогоор хэлэлцэж ямар нөхцлөөр дэмжлэг олгох талаар шийдвэр гарна. Шийдвэр гаргалт нь зөвхөн төслийн мэдээлэл дээр үндэслэн хийгдэнэ.

  5. Гэрээ байгуулна.

  6. Төсөлд заагдсан хуваарын дагуу дэмжлэгийг төслийн удирдах нэгжийн зөвшөөрлөөр тухай бүрт олгоно. /Анхаарах зүйл: дэмжлэгийг шууд төсөл хэрэгжүүлэгчид шилжүүлэхгүй бөгөөд сангаас төслийн саналд заагдсаны дагуу бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэгчид шилжүүлнэ./

Төслийг шалгаруулахдаа дараах шалгуур үзүүлэлтүүдийг харгалзана. Үүнд:

  1. Төслийн хэрэгжих боломжит байдал /бодитой байдал/

  2. Эдийн засгийн ашигт байдал

  3. Байгаль орчинд ээлтэй эсэх

  4. Нийгмийн орчинд үзүүлэх нөлөө

  5. Ажлын байр нэмэгдүүлэх байдал

Сангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх утасаар лавлана уу.

Утас: 99841236