СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


3 сарын өмнө / 2019-01-17 00:00:00 /


Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх судалгаа, шинжилгээний ажлуудыг гүйцэтгэх ажлыг зохион байгуулах; улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулах, батлуулах, тодотгол хийх; стратегийн ач холбогдол, үр ашиг бүхий хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн судалгаа, тооцоолол, технологийн шийдлийг олон улсын стандартын түвшинд боловсруулж, үнэлэх ажлыг зохион байгуулах; гадаад дотоодын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлийн төсөл, хөтөлбөрийг эрэмбэлэх, техник эдийн засгийн үндэслэл, техникийн даалгаврыг боловсруулж, батлуулах, зураг төсөл, төсөв зохиох, суурь норм, стандартыг бүрдүүлэх, үнэ өртөг тооцох, түүнд хяналт, магадлал, үнэлгээ хийх;