Япон Улсын Мизухо Банк нь Монгол Улсын төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллана


3 сарын өмнө


Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон Улсын Мизухо Банкны Ази дахь Олон улсын төслийн санхүүгийн хэлтсийн Ерөнхий менежер Казухиро Тоёода нар 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо Хамтын ажиллагааны Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

tZXOUygpKAgtFR8.jpg

Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичгийн зорилго нь Монгол Улсад дэд бүтцийн хөгжил болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжихэд стратегийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино.

GHMkm7xRi8m3EUR.jpg

Тус санамж бичгийг байгуулснаар хоёр байгууллага Монгол Улсад дэд бүтцийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих талаар харилцан мэдээлэл, санал солилцох, төслийн санхүүжилтийн талаар туршлага хуваалцах зорилго бүхий семинар, сургалтыг хамтран зохион байгуулах, мөн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх хүсэлтэй хөрөнгө оруулагчдыг Үндэсний хөгжлийн газрын дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-тэй холбох зэрэг ажлууд хийгдэнэ.

cdFu2DC29w0rn8u.jpg