Нэг цэгийн үйлчилгээний төв нээгдлээ


3 сарын өмнө


Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгаж, илүү таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээг танхимын болон цахим нэг цонхоор үзүүлэх үндсэн зорилгоор “Invest in Mongolia center“ нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулан ажиллуулж эхэллээ.

kqCRFCvBxkbekaP.JPG

Нэг цэгийн үйлчилгээний төвөөс дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж байна. Үүнд:

  • Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны зөвлөгөө, мэдээлэл;

  • Хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны зөвлөгөө, мэдээлэл;

  • Төрийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдад тулгарсан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах;

  • Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө оруулагчийн карт, бусад түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл;

  • Татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаад хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын авто тээврийн хэрэгслийн татвар хураах;

  • Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, түүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл;

  • Нийгмийн даатгалын бүртгэл, тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг болно.

3wl3Wxl7d3FnGHS.JPG

“Нэг цэгийн үйлчилгээний төв”-ийг байгуулсанаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, итгэлийг сэргээн шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлж байна.

Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн цогц хэлбэрээр хүргэснээр Монгол Улсад бизнес эрхлэх орчин нөхцөл нэг алхамаар сайжирлаа хэмээн үзэж байна.

Мөн хөрөнгө оруулалт хийхээс өмнөх болон дараах үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай, ил тод нээлттэйгээр үзүүлэх нөхцөл бүрдэж, Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үйлчилгээ сайжирна гэж үзэж байна.

6oEmYyc01bjLvVE.JPG

Хаяг:  Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж, ЗГ-ын II байрны ард,
“Invest in Mongolia center”

Цагийн хуваарь: 8:30-17:30

Avmfygtgku56teW.png