Үндэсний хөгжлийн газар Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллахаар боллоо


3 сарын өмнө


Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар нь “Монгол улсын тогтвортой  хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран ажиллах гэрээнд 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гарын үсэг зурлаа.

zhL4X95lUxZpPzU.JPG

Тус гэрээний зорилго нь Монгол улсын тогтвортой хөгжлийг хангах Хөдөө аж ахуйн салбарт чиглэгдсэн судалгаа, шинжилгээний ажил хамтран гүйцэтгэх, олон улсын болон үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр, арга хэмжээ хэрэгжүүлэх, Үндэсний хөгжлийн газрын судалж буй төслүүд дээр мэргэжлийн дүгнэлт, санал, зөвлөмж гаргах, ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээнд суурилсан бодлого, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэхэд төр-эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.

gLEsPYv21as2wzz.JPG

“Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд Хөдөө аж ахуйн салбарыг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлж, хүнс экспортлогч улс болох зорилт тавьсан нь Монгол улсын Засгийн газраас тус салбарын хөгжилд түлхүү анхаарч, олон тулгуурт эдийн засгийг бий болгохыг зорин ажиллаж байна.

            Талууд дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Салбарын эрдэмтэдтэй хамтран Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах Хөдөө аж ахуйн бодлого, төсөл хөтөлбөрийг боловсруулах;

  • Олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэг, уулзалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах;

  • ХААИС-ийн эрдэмтэн, судлаач, багш нарын хийсэн судалгаа, туршилтын үр дүн, гаргасан ном, товхимол материалыг ҮХГ-ын албан хэрэгцээнд ашиглуулах;

  • ҮХГ-ын хэрэгжүүлж буй төслүүд дээр ХААИС-ийн эрдэмтэн багш нарын мэргэжлийн, хөндлөнгийн албан ёсны дүгнэлт, санал, зөвлөмж, шүүмж гаргуулах;

  • Мэргэжлийн салбарын оюутнуудыг харилцан тохиролцсон хөтөлбөр, удирдамжийн дагуу дадлага хийлгэх;

  • ҮХГ-ын ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх сургалтыг хамтран зохион байгуулах, магистрантур, докторантурын хөтөлбөрт хамруулах. Гэрээнд талуудын хамтран ажиллах төлөвлөгөөг жил бүр баталж, үр дүнг харилцан дүгнэн хэрэгжүүлж ажиллахаар тусгажээ.