Зөвлөх үйлчилгээнд урьж байна


2 сарын өмнө


aAr7ByMRLS87gxK.jpg


      Үндэсний хөгжлийн газар, GIZ ЭТИС хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж байгаа Инновацийн сан төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх инноваци, жижиг, дунд бизнесийн хөгжил, санхүүгийн чиглэлийн зөвлөхүүдийг доорх ажлыг гүйцэтгүүлэхээр урьж байна. 

Үүнд: 

  • Инновацийн төсөлтэй танилцаж үнэлгээ, саналаа өгөх

  • Шалгарсан инновацийн төслүүдийн хэрэгжилтэнд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх

Бүрдүүлэх материал:

Хувь хүн:

  • Бүрэн танилцуулга /CV/
  • Гурав хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч/захиалагчын тодорхойлолт. (Заавал ирүүлэх шаардлагагүй боловч давуу тал болно.) 

Хуулийн этгээд:

  • Уг зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажилтны бүрэн танилцуулга /СV/
  • Гурав хүртэлх тооны ижил төстэй үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн талаар ажил олгогч/захиалагчын тодорхойлолт. (Заавал ирүүлэх шаардлагагүй боловч давуу тал болно.) 

Сонирхсон хувь хүн болон хуулийн этгээд нь бичиг баримтаа 2019 оны 4-р сарын 18-ны 16:00 цагт доорх хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, НҮБ-ийн гудамж, 38-р байрны 2 давхарт Инновацийн сан,

Имейл хаягаар ирүүлэх бол: InnovationfundMongolia@gmail.com